“Сагсан бөмбөг бол миний ажил” тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

“Сагсан бөмбөг бол миний ажил” тэмцээн болно

Сагсан бөмбөг сонирхож, түүндээ сэтгэл зүрхээ зориулдаг 18 нас хүртэлх насны хүүхэд залуусыг хамрах “BaSKEtBall iS My Job Vol.2” сагсан бөмбөгийн тэмцээн арванхоёрдугаар сарын 24, 25-нд “Тэмүүжин” спорт сургалтын төвийн зааланд болох гэж байна. Тэмцээнд нийт 32 баг найман хэсэгт хуваагдаж, өрсөлдөх ажээ. Хэсэг тус бүрээс хамгийн их хожилтой хоёр, нийт 16 баг дараагийн шатанд шалгарах юм. Улмаар шигшээ 16 баг хасагдах журмаар тоглож, шөвгийн дөрвөн баг тойргоор тоглож, аваргаа тодруулах гэнэ.

Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99038470, 99235596 утаснаас лавлана уу.

 У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж