Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

ISO гэдэг нь “International Organization for Standardization” буюу Олон улсын стандартын байгууллага гэсэн үгийн товчлол юм. Тус байгууллага нь 1947 онд Швейцарь улсад байгуулагдсан байдаг.

 Хүнсний аюулгүй  байдлын асуудалд дэлхий нийтээр онцгой анхаарал тавьж, 1987 онд чанарын удирдлагын бүлэг стандартуудыг боловсруулан гаргажээ. Харин Монгол улсын засгийн газраас 2009 онд “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хүрээнд  “Хүнсний аюулгүй байдал”-ын тухай ойлголтыг тодорхойлж, ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлэх уриалга, зөвлөмжийг гаргасан байдаг.

Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж Монголын хүнсний үйлдвэрүүдээс хамгийн анх буюу 2009 онд “Спирт Бал Бурам”ХХК, Тайгер шар айргийн  үйлдвэрүүд ISO22000 олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлжээ.

Монголын хүнсний манлай үйлдвэр “Спирт Бал Бурам”ХХК-ийн Хараа, Чингис, Хубилай гээд бүх бүтээгдэхүүн олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартыг хангаж дэлхийн зах зээлд тэр дундаа европын холбооны орнуудад албан ёсоор борлуулагдах онцгой эрхийн гэрээг байгуулжээ. Учир нь олон улсын худалдааны байгууллагаас дэлхийн зах зээлд гарч буй хүнсний бүтээгдэхүүнийг ISO 22000 стандартын дагуу үйлдвэрлэсэн байх шаардлага тавьдаг ажээ. 

 Дэлхий нийтэд тухайн  улсын стандартын  байгууллагаас  гурван жил тутам ISO22000 стандартыг нэвтрүүлсэн үйлдвэрт хяналт шалгалт хийж, үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч, тус стандартын эрхийг сунгах эсэхийг шийдвэрлэдэг байна.  Монголд анхны ISO 22000 стандартыг хангасан “Спирт Бал Бурам”ХХК гурав дахь жилийнхээ босгон дээр энэхүү олон улсын стандартаа хамгаалах гэж байна.

“Спирт Бал Бурам”ХХК нь чанарын стандартуудыг цаг тухайд нь нэвтрүүлэхийн зэрэгцээ бүтээгдэхүүний амт чанарын үзүүлэлтэнд онцгой нөлөөтэй  шинэлэг шүүлтүүр болох алтжуулсан, мөнгөжүүлсэн шүүлтүүрийг Хараа брэнддээ хослуулан ашиглаж мөн платинум шүүлтүүрийг Чингис брэнддээ тус тус нэвтрүүлэн, бүтээгдэхүүний таатай зөөлөн амтыг улам бүр баяжуулсан байна. 

Тус компани нь хүнсний үйлдвэрүүдээс хамгийн анх буюу 2003 онд ISO9001 олон улсын чанарын удирдлагын тогтолцоонд шилжин байгууллагын удирдлага менежмент, бүтээгдэхүүний түүхий эд бэлтгэлээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэх үйлдвэрлэлийн бүх шат дамжлага бүрд дэлхийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагыг бүрэн хангаж байсан түүхтэй. 


СХЗҮТ-н стандартчилал техникийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Даш-Янжмаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж