Селена Гомез тоглолтуудаа цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Селена Гомез тоглолтуудаа цуцалжээ

Дуучин, жүжигчин Селена Гомез гэр бүлийн шалтгаанаар өнгөрөгч амралтын өдрүүдэд тоглохоор товлоод байсан хоёр тоглолтоо цуцалсан байна. Учир нь Eonline.com-д түүний эх тээж байсан хүүхдээ буюу дуучны дүүг алдсан харамсалтай явдал тохиолдсон тухай мэдээлжээ. “Диснейн нялх од” гэгддэг Селена “Твиттер”-тээ “Ээж минь эрэгтэй, эсвэл эмэгтэй бяцхан дүүг минь тээж байна. Би дэлхийн хамгийн жаргалтай охин” хэмээн жиргэж байсан аж.

Селена бямба гаригт Чикагогийн “B96” фм радиод, маргааш өдөр нь Ситлийн фм болох 106,1-т уран бүтээлээ танилцуулж, радио концерт хийхээр төлөвлөж байжээ. Ийнхүү тоглолтууд цуцлагдах болсон нь дуучин бүсгүйн хувийн амьдралтай холбоотой асуудал тул хүндэтгэж үзэхийг хүссэн байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж