Хөтөлбөрт хамрагдсанаар Ерөнхийлөгчийн институцийн үйл ажиллагаанаас суралцаж, бодлого боловсруулж буй үйл явцыг ажиглах, туршлага, нэр хүндтэй төрийн албан хаагч, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, жирийн иргэд зэрэг нийгмийн олон талын төлөөлөлтэй харилцаж, бодит практикаас суралцах болно.
Дадлагажигч оюутны гүйцэтгэх үндсэн ажилд судалгаа хийх, статистик мэдээлэл цуглуулах, уулзалт зохион байгуулах, оролцох, тайлан, мэдээ бичих зэрэг чиг үүрэг багтана.
Дадлагжигч оюутныг дараах шалгуураар сонгоно.
– Хөтөлбөрт оролцож Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах хүсэл сонирхол
– Манлайлах ур чадвар
– Сурлагын үзүүлэлт
Дадлагажигч оюутны хөтөлбөрт гадаад, дотоодын хуулийн сургуулийн төгсөх ангийн оюутан оролцоно. Хөтөлбөрийн хугацаа 1 дүгээр сарын 10-наас 4 дүгээр сарын 10 хүртэл 3 сар ба ажлын өдөр бүр 9.00-18.00 цагаар ажиллана. Дадлагажигч оюутанд ажиллах хугацааны унаа, хоолны мөнгийг олгоно.
Сонирхсон оюутнууд дараах материалыг бүрдүүлж емэйлээр болон шуудангаар ирүүлнэ үү.
- CV буюу товч намтар
- Хөтөлбөрт оролцох сонирхол, өөрийн ур чадвар, амжилт, ирээдүйн төлөвлөгөө, хөтөлбөртэй хэрхэн уялдаж байгаа талаарх эссе / 2 хуудсаас ихгүй/
- Хуулийн сургуулийн багшийн тодорхойлолт
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 2011 оны 12 дугаар сарын 30. Хугацаа хожимдсон материалыг хүлээн авахгүй. Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн оюутныг ярилцлагад урина.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Төрийн ордон
E-майл: internship@president.mn