Индонезийн эргийн ойролцоо живсэн хөлөг онгоцноос 13 хүнийг нүүрс тээвэрлэгч хөлгийн багийнхан аварчээ. Хөлөг онгоц дээр байсан 218-248 хүнээс 49 нь амьд гарсан юм. Австрали руу цагаачлах зорилготой Ирак, Афганистаны иргэд хөлөг онгоцонд байсан гэж аврах багийнхан үзэж байгаа юм. Нүүрс тээвэрлэгч хөлгийн багийнхны аварсан тэдгээр 13 цагаач иргэн тэнгисийн усан дээр хөвж явсан ажээ. Шинжээчдийн ярьснаар амьд гарсан хүмүүсийн биеийн байдал сайн байгаа гэнэ. Харин бусад зорчигчдыг олох найдвар улам багасч байгаа ажээ. Живсэн хөлөг 100 зорчигч суух багтаамжтай байсан бололтой. Аврах багийнхан эрлийн ажлаа маргааш хүртэл үргэлжлүүлэх гэнэ. 2010 онд Австралийг зорьсон 90 орчим цагаачтэй хөлөг онгоц Энэтхэгийн далай дахь Зул сарын арлын ойролцоо живж, 48 хүн амиа алдсан юм. Дээрх хэргээс болж Австралийн Засгийн газар хууль бусаар хил нэвтрэгч цагаачдын эсрэг хатуу арга хэмжээ авахгүй байна гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа гэнэ.
Н.Энх