Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр гал түймрийн таван дуудлага иржээ. Нийслэлийн Налайх дүүргийн V хорооны Алтай гудамжны 05 тоотод байшин шатаж, гэр бүлийн таван хүн угаартаж, амиа алдсан байна. Угаартаж нас барсан хүмүүсийн гурав нь хүүхэд, хоёр нь насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр байсан аж. Мөн энэ сарын 11-12-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод хотод таван ханатай гэр шатаж, 2-9 насны хоёр хүүхэд, 35 настай эмэгтэй М нар амиа алдсан хэрэг гарсан байна. Иймээс ахуйн чанартай галын аюулаас иргэн бүр сэрэмжлэхийг НОБГ-аас анхаарууллаа.
С.Отгон