Дуурь бүжгийн эрдмийн театрын энэ сарын үзвэрүүд

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Дуурь бүжгийн эрдмийн театрын энэ сарын үзвэрүүд

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын үзвэрийн хөтөлбөрөө гаргажээ. Энэ сарын 5-нд 19.00 цагаас балетчин Г.Цолмонгийн “Балетын үдэш” уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна. Тус тоглолтод П.И.Чайковскийн “Нойрсож буй гүнж”, А.Аданы “Жизель”, С.Прокофьевийн “Ромёо Жульетта хоёр”, Л.Минкусын “Пахита” зэрэг сонгодог балетын гоцлолыг үзэгчдэд хүргэх юм. “Балетын үдэш” нь түүний анхны уран бүтээлийн тоглолт аж.

Энэ сарын 6-нд 17.00 цагаас Ж.Пуччини “Богема” дуурь

Энэ сарын 7-нд 17.00 цагаас А.Батдэлгэр “Гэсэр Номун хан” балет

Энэ сарын 13-нд 17.00 цагт Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурь

Энэ сарын 14-нд 17.00 цагаас А.Адан “Жизель” балет

Энэ сарын 20-нд 17:00 цагаас Ж.Хоссини “Севилийн үсчин” дуурь

 М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж