Оюутны тэтгэлгийг хувьдаа завшиж болзошгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Оюутны тэтгэлгийг хувьдаа завшиж болзошгүй байна

Төрийн
захиргаа болон эдийн зас­гийн мэргэжлээр боловсон хү­­чин бэлтгэдэг
“Соёмбо” дээд сур­­гуулийн оюутнуудаас Далайн орнууд­тай харилцах
Монголын нийгэмлэг, Тайванийн Засгийн газрын хамтарсан сургалтын
тэтгэлэгт хөтөлбөрийн мөнгийг олгохгүй байна” гэсэн мэ­дээ­лэл бидэнд
ирүүлсэн юм. Оюутнуудад олгох байсан 250 ам.долларыг энэ сарын 7-нд
гар­дуулан өгөх байжээ. Гэтэл одоо бол­тол энэ мөнгийг олгоогүй байна.
Сургуулийн удирдлагууд нь “Уг тэтгэлгийн мөнгөний 100 ам.долларыг дараа
жилийн сур­галтын төлбөрт суутгана” гэхээс өөр мэдээлэл өгөхгүй байгаа
гэсэн юм. Харин үлдсэн мөнгийг нь хэр­хэн олгох талаар ямар нэгэн
тайл­бар өгөөгүй бөгөөд оюутнууд энэ асуудлыг тодруулж өгнө үү хэ­мээн
биднээс хүссэн юм. Энэхүү сур­галтын тэтгэлэг нь Далайн орнуудтай
харилцах Монголын нийгэмлэг, Тай­ваний Засгийн газар, Монгол-Төвдийн
хороотой хамтран соёл боловсрол эрүүл мэндийн салбарт даацтай хө­рөнгө
оруулахуйц олон ажлуудыг санаа­чилж хийсний нэг хэсэг юм байна. Тус
нийгэмлэгээс энэ ажлуудаа он дараалан тасралтгүй зохион байгуулж,
хүрээгээ тэлсээр олон зуун залуучуудыг ажлын байр­тай болгох, сургалтын
тэтгэлэгт хам­руулах, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах, Тайваньд
шаталсан бо­лон дээд сургуульд сургах зэрэг өр­гөн хүрээтэй ажлуудыг
зохион байгуулсаар ирсэн аж. Харин энэ хичээ­лийн жилд нийт 20 гаруй их
дээд сургуулийн 50 гаруй оюутан Далайн орнуудтай харилцах Монго­лын
нийгэмлэгийн тэтгэлэгт хам­рагд­жээ. Уг тэтгэлэгт хө­төлбөрт хамрагдаж
байгаа оюутан залуусыг тодорхой хэмжээний шал­гуурын дагуу тэтгэлэгт
хамруулсан аж. Ар гэрийн байдал болон суралцах эрмэлзэл, сургалтын дүн
зэргийг харгалзан үзэж байгаа юм байна. Харин дээр дурьдсан “Соёмбо”
дээд сургуулиас энэ тэтгэлэгт хөтөлбөрт нийт дөрвөн оюутан хамрагдаад
байгаа юм байна. Гэвч тэдэнд тэтгэлгээр олгох байсан 250 ам.доллараа энэ
сарын 7-нд албан ёсоор гардан авах ёстой байсан ч одоо болтол
аваагүйдээ нэлээд бухимдалтай байгаа юм байна.

Энэ талаар дээрх дөрвөн оюутны нэгтэй уулзсан юм.

-Бидэнд
өгөх байсан 250 ам.дол­ларыг одоо болтол өгөөгүй бай­гаа. Бид энэ
талаар сургалтын ал­банаас асуухад бидэнд олгох ёстой мөнгөний 100
ам.долларыг ирэх жи­лийн сургалтын төлбөрт суутгана. Ми­ний сургалтын
голч дүн 3.0 гарсан учраас сургалтын тэт­гэлэгт хамрагдаж байгаа гэсэн
мэ­дээг сонсоод их баярласан. Гэвч би­дэнд өгөх ёстой тэтгэлгийн
мөн­гийг одоо болтол өгөөгүй, тэр тусмаа тал хэсгийг нь ч өгөхгүй гэж
байгаад сэтгэл дундуур байна. Энэ талаар сургуулийн сургалтын ал­банд
өргөдөл гаргах гэсэн боловч сургалтын дүнд нөлөөлөх байх гэж бодож
байна. Учир нь энэ тэтгэлгийн мөнгө сургалтын албатай холбоотой учраас
бид өргөдөл гаргахаас айж байна хэмээсэн юм.

Энэ мэдээллийг
үндэслэн тус сургуулийн сургалтын албанаас за­рим зүйлийг тодруулах
гэсэн бо­ловч бидэнд ямар нэгэн хариулт өгөх­гүйгээр зугтаж байлаа. Тус
сур­гуулийн сургалтын менежер н.Буян­хишигээс зарим нэг асуултад хариулт
авах гэсэн боловч мэдэн будилж, энэ тэтгэлэгт хөтөлбөрийн мөн­гийг
гардуулан өгөх байсан он, сарыг ч мэдэхгүй байв. Мөн ямар шалтгаанаар
энэ мөнгийг гар­дуулан өгөхгүй байна вэ гэсэн асуултад “Бид энэ Далайн
орнуудтай харилцах Монголын нийгэмлэг бо­лон Тайваний Засгийн газрын
хам­тарсан сургалтын тэтгэлэгт хөтөл­бөрийн мөнгийг сургуулийн шинэ
жилээр тэтгэлэгт хамрагдсан дөрвөн оюутнууддаа гардуулан өгөх болно”
гэсэн хариултыг өгч байлаа. Түүнээс тэтгэлгийн мөнгийг танай сур­гууль
өөртөө авч байгаа юм уу гэсэн асуултад хариулт авах гэсэн боловч ямар
нэгэн тайлбар өгсөнгүй. Тэрбээр “Хэн гэдэг ямар оюутан ийм асуудал
гаргасан юм” хэмээн нэлээдгүй уурлангуй асууж байсан юм. Харин Тайваний
Засгийн газрын тэтгэлэгийн талаар сургуулийн захирал н.Отголжийгоос
тодруулах гэсэн боловч тэрбээр ажлын өрөөндөө байсангүй. Мөн түүн­тэй
холбоо барих гэсэн боловч утсаа салгасан байв. Энэ мэт хүнд суртал
гаргасан сургуулийн сургалтын алба­наас болж оюутан за­луус өөрсдөө ч
мэдэхгүй сургалтын тэт­гэлгээ бусдад завшуулаад явж байгаа бол. Нэр,
сур­гийг нь ч дуулаагүй хувийн сур­гуулийн сур­галтын албаныхан энэ
мэтчилэн хэдэн саяар үнэлэгдэх оюутны тэтгэлгийг хувьдаа авч байгаа бол
гэхээс манай ул­сын хувийн их, дээд сургуулиуд хэр чанар чансаатай нь
харагдах биз ээ.

Э.Баясгалан

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж