Хүн наймаалсан гэх эгч дүүсийг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Хүн наймаалсан гэх эгч дүүсийг шүүж байна

“Охидыг өндөр цалинтай ажилд оруулна” хэмээн хууран мэхлэх замаар  БНХАУ-ын Эрээн хотод  биеийг нь үнэлүүлсэн хэрэгт яллагдагчаар татагдаад буй эгч дүүс болох Ш.Батцэцэг, Ш.Отгонцэцэг, Ш.Туул нарын хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр хэлэлцэж байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулж, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Шүүх хуралд улсын яллагчаар Б.Өнөрмаа, шүүгчээр С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Н.Пүрэвбаатар нар оролцож байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж