Тэмцээний шилдэг тоглогчоор “Номадс” багийн Тэмүүжин, шилдэг довтлогчоор 27 гоолтой “Андрос”-ын Марк Кубан, шилдэг хаалгачаар “Лова” багийн Алтангэрэл нар шалгарлаа. Шилдэг тоглогчид мөн л Монголын хөлбөмбөгийн хувийн хамгийн өндөр шагнал болох 100 мянган төгрөгийн эзэн болсон. Тэмцээний онцлог гэвэл оролцсон баг бүрт дурсгалын зураг, бөмбөг гардуулан өгсөн. “Дельта авто сервис” компани өмнөх том талбайн тэмцээний аварга багийг гурван сая төгрөгөөр урамшуулж байлаа.
Хагас шигшээ:
Номадс 6:3 Western
Western 2-1 Номадс
Андрос 2-3 Лова
Лова 4-6 Андрос
Хүрэл медаль:
Лова 4-2 Western
Шигшээ тоглолт:
Номадс 5:3 Андрос
Мэргэн буучид:
Марк Кубан (Андрос) 27 гоол
Тэмүүжин (Номдас) 22 гоол
Цэнгэл (United friends) 22 гоол
Баттэлмэн (Green Park) 22 гоол