З.Энхболд ”твиттер”-ээр санал асуулга явуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

З.Энхболд ”твиттер”-ээр санал асуулга явуулж байна

Түүний твитерт бичигдсэн мэдээллийг СЕХ-ноос УИХ-д танилцуулсан санал тоолох машинуудын танилцуулгатай хамт хүргэж байна.

…Ирэх сонгуулийг шударга явуулахын тулд сонгуулийн хуульд орсон хамгийн чухал 2 өөрчлөлт нь ухаалаг үнэмлэх, санал тоолдог машин юм.

УИХ жилийн өмнө сонгуулийн санал тоолдог машин, сонгогчдын бүртгэлийн систем авахаар 24 тэрбум төг СЕХ-нд өгсөн. Өнөөдөр ямар ч төхөөрөмж аваагүй байна. Сонгуулийн Ерөнхий Хороо зөв (олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шалгагдсан) санал тоолдог машин авахгүй бол ирэх сонгууль луйвар болно. Луйвар болвол 7 сарын 1 баталгаатай давтагдана.

Хэрэв Та СЕХ-ны дарга бол доорхи 3 компанийн алийг нь сонгох вэ?

Жич: Энэ 3-н компани 3-уулаа СЕХ-ннос шаардсаны дагуу УБ-т ирж төхөөрөмжөө демо хийсэн байгаа. 2011 оны улсын төсөвт байгаа 24 тэрбум төгрөг энэ 3-н алийг нь авсан хүрэхээр байгаа.

1. ES&S
2. Dominion voting
3. Miru Data system

Санал асуулгад оролцохын тулд дээрхи вэбсайтуудаар орж компани тус бүрийн талаар мэдээлэл аваад харьцуулсны дараа сонголтоо хийгээд тэрийгээ твит хийнэ үү. Үдээс хойш 17 цаг хүртэл үргэлжилнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж