Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат Тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулан Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд “Хаан хууртай харшийн шинэ жил” тоглолтоо зохион байгууллаа. АНУ-д ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаад Монголдоо ирээд хэсэгхэн хугацааг үдэж байгаа түүний хувьд тэнд байхдаа хувь хүнийхээ төдийгүй, эзэмшсэн мэргэжил мэдлэгийнхээ хувьд нэ­лээд өсч дэвжсэн нь илт. Алдарт дуу­чин Арита Франклинтай хамтран ажиллаж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслолын хөгжмийн найруулгыг хийж, дэлхийд алдартай хөгжмийн зохиолч, найруулагчидтай хамтран ажиллана гэдэг бол Б.Чинбатын хэр авъяастайг илтгэнэ. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард өөрийн бие даасан “Давтагдашгүй” нэртэй тоглолтыг олон нийтэд хүргэсэн. Соёлын төв өргөөнд гурван өдөр тоглосон “Давтагдашгүй” тоглолт үнэхээр давтагдашгүй байж чадсан. Ер нь түүний хөгжмийн бүтээлүүдээс өвөрмөц зөөлөн хийгээд хүчтэй тэмүүлэл мэдрэгддэг. Нэг ёсондоо Б.Чинбат бол давтагдашгүй бүтээлийг туурвиж чаддаг нэгэн билээ л…

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж