Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Цасан шуурга шуурна

Цаг
уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар
ямар байх талаар мэдээллээ. Ихэнх нутгаар өнөөдөр бага зэргийн цас орж,
салхи, шуургатай байх аж. Мөн маргааш төвийн нутгийн хойд хэсгээр,
нөгөөдөр зарим газраар, 23-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр
бага зэргийн цас орно. Энэ сарын 21-25-нд ихэнх нутгаар салхи секундэд
12-14 метр хүртэл шуурч, цасан шуурга шуурна. Хүйтний эрч өдөртөө бага
зэрэг сулрах ч шөнөдөө нийт нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Тодруулбал,
Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө
21-26 хэм, Увс нуурын хотгор, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх
голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говь
болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм,
бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байх ажээ.
Тиймээс Цаг уур, орчны шинжилгээний газраас малчдад сэрэмжтэй байхыг
анхааруулж байна.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж