Тайванийн гар утас үйлдвэрлэгч “HTC” компани “Apple” корпорацийн эсрэг мэдүүлсэн патентын эрхийн заргаа алджээ. Олон улсын худалдааны комисс АНУ-ын технологийн аварга “Apple”-ийн патентын эрхийг зөрчсэн гэж үзжээ. “Apple” патентын эрхтэй технологиор үйлдвэрлэсэн HTC гар утасны худалдааг 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн хориглохоор болжээ. “Apple” корпораци технологийн патентын эрхийг нь зөрчсөн хууль бус хэдэн арван компанийг шүүхэд өгчээ. Гар утсан дээрх “Apple”-ийн патентын эрхтэй функцийг “HTC” үйлдвэрлэхээ зогсоох болсноо тус компани мэдэгдсэн байна.
Н.Энх