Рианна “Twitter”-ээр хараав

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Рианна “Twitter”-ээр хараав

Дуучин Рианна “Loud” аялан тоглолтынхоо сүүлчийн тоглолтыг Португалийн Лиссабон хотод хийжээ. Харин түүнийг зочид буудалд нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч нэгэн этгээд элдвээр доромжилсон нь түүнийг галзууруулах шахсан гэнэ. Бухимдсан Рианна “Twitter” хуудсандаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчдыг хараалаар “булсан” гэнэ. Арьс өнгөөр ялгаварлагч этгээд дуучин бүсгүйг нохойтой зүйрлэсэн ажээ. Лиссабон дахь тоглолтын үеэр Рианнагийн бие муудсан бөгөөд тайзны ард хэсэг байсны эцэст дахин гарч ирээд юу ч болоогүй мэт дуулжээ. Харин дээрх хэрэг тоглолт дуусч, дуучныг зочид буудалд очиход болсон гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж