Хэнтий аймгийн Өндөрхаан хотод шинээр баригдсан 6, 7 дугаар цэцэрлэгийн барилга хүлээж авах арга хэмжээ өнөөдөр 15.00 цагт болно. Энэхүү арга хэмжээнд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс оролцох аж. Тус цэцэрлэг нь БСШУЯамны хөрөнгө оруулалтаар баригдсан 100 хүүхдийн Канад цэцэрлэг юм байна. Мөн энэ үеэр сайд аймгийн багш нартай уулзаж, санал бодлоо солилцох юм байна. Өнгөрсөн долоо хоногт багш нар ажил хаяж, багагүй сандаргасан ч өчигдрөөс эхлэн сургууль цэцэрлэгийн багш нар ажил хаяхаа зогсоосон. Гэвч Засгийн газрын шийдвар гараагүй байгаа учраас багш нар ажил хаялтаа түр зогсоосон гэж байгаа. Харин орон нутгийн багш нар ямар санал бодолтой байгааг энэ үеэр сонсч, санал солилцох гэнэ.
Ш.Чимэг