Венесуэлийн мисс хорт хавдраар нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Венесуэлийн мисс хорт хавдраар нас баржээ

Венесуэлийн гоо бүсгүйгээр шалгарч байсан Эва Эквал 28 настайдаа хөхний хорт хавдраар нас баржээ. Хоёр жилийн өмнө хорт хавдраар өвчилсөн Эва хорт хавдартай хүмүүст туслах буяны байгууллагад зөвлөхөөр ажиллаж байв. Гоо бүсгүй Венесуэлийн Каракас хотод бэлэн хувцасны дэлгүүрт ажиллаж байхдаа дизайнеруудын хараанд өртөж, загвар өмсч эхэлжээ. 2000 онд 17 настайдаа Венесуэлийн гоо бүсгүйгээр шалгарсан Эва дараа жил нь Пуэрто Рикод болсон Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд оролцож, гуравдугаар байр эзэлсэн юм. Хорт хавдрын эхний шинж тэмдэг илрэхэд бүсгүй жирэмслэлтийнх гэж андуурсан ажээ. Эмээ, авга эгч нар нь мөн л хорт хавдраар нас барсныг тэрээр хожуу санасан гэнэ. Тэрээр хорт хавдартай бүсгүйчүүдийн тухай “Fuera de Foco” нэртэй ном бисэн нь шүүмжлэгчдээс өндөр үнэлэлт авч, Венесуэльд бесттселлер болж байгаа ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж