Нүүрсний олборлолт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Нүүрсний олборлолт нэмэгджээ

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл арваннэгдүгээр сарын байдлаар 1860.9 тэрбум төгрөг болж өсчээ.

Энэ өсөлтөд газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12.1 хувиас 2.3 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Тус салбарын нийт үйлдвэрлэлийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс олборлолт 23.8 хувь, газрын тос, шатдаг хий олборлолт 12.1 хувь бусад ашигт малтмал олборлолт -10.7 хувьтай байна.

Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт төмрийн үйлдвэрлэл -12.7 хувьтай байгаа зэрэг нь дэд салбарын үйлдвэрлэл өссөн байгааг харуулж байгаа юм.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж