“Никитон”-ыг санаж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

“Никитон”-ыг санаж байна

Төрийн ордонд “Никитон” дуулж байна. “Никитон”-ы залуус үзэгчдийг 90-ээд оноор аялуулж, эстрад, рок попын төлөөлгчид болох “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”,”Айзам”, “Баянмонгол”, “Харанга”, “Хурд”, “Камертон”-ыг магтан дуулсаар тайзнаас буув. Тэд продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбатын “Хаан хууртай харшийн шинэ жил” тоглолтод оролцсон нь энэ. Баачкаг тайзнаа гарч ирэхэд үзэгчид байдгаараа орилж, хашгирч түүнийг дахин дуулуулахыг хүсч, “Никитон”-ыг санаж байна хэмээн хэлж байсан. “Никитон”-ыг үэзгчид санажээ, тэднийг тоглолт хийхийг үзэгчид хүлээсээр л байна. Ямартай ч “Никитон” хамтлаг Төрийн ордныг доргиож чадлаа.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж