
Саудын Арабын хунтайж Алвалид бин Талалын “Kingdom Holding Co” хөрөнгө оруулалтын пүүс хэдэн сар үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд “Twitter”-ийн хувьцааг худалдаж авахаар болсон байна. “Social Media Influence” фирмийн зөвлөх Бернард Уорнер “Арабын ертөнц “Twitter”-ийг мэдээллийн хүчирхэг хэрэгсэл гэдгийг хэдийнэ олж харсан. “Twitter”-ийн ачаар эсэргүүцэгчид нэгдэж, Араб хавар хувьсгалыг эхлүүлж, дарангуйллын дэглэмийг унагаж чадсан. Хэдийгээр Алвалид бин Талал энэ “тоглоом”-д хожуу орж байгаа ч ашигтай гэдгийг олж харсан нь гарцаагүй” гэжээ. “Kingdom Holding Co” “Twitter”-ийн хувьцааг худалдаж авах болсны дараа хувьцааны үнэ нь өссөн гэнэ.
Н.Энх