Саудын тэрбумтан “Твиттер”-ийн хувьцааг авав

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Саудын тэрбумтан “Твиттер”-ийн хувьцааг авав

Саудын Арабын тэрбумтан Хунтайж Альвалид Бин Талал “Твиттер”-ийн тодорхой хэмжээний хувьцааг 300 сая ам.доллараар худалдаж авлаа. Тус улсын хааны удмын энэ эрхэм “Форбс” сэтгүүлийн мэдээлснээр 19 тэрбум ам.доллараар хэмжигдэх хөрөнгөтэй ажээ.

Арабын ертөнцөд тун идэвхтэй өрнөх болсон эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн харилцааны гол хэрэгсэл нь “Твиттер” гэнэ. Альвалид нэлээд хэдэн сар зөвшилцөн ярилцсаны эцэст ийнхүү өөрийн хувьтай боллоо. “Твиттер”-ийн гүйцэтгэх захирал Дик Костоло өнгөрсөн аравдугаар сард “Твиттер” компанийг найман тэрбум ам.доллараар үнэлэн ярилцлага өгч байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж