Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Монголын рок попын хамгийн үнэнч, гоё хосоор “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай, продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбат нарыг нэрлэдэг. Хамтдаа 14 жилийг ардаа үдсэн хосууд өнгөрсөн жил гэрлэлтээ батлуулж, өнгөрсөн намар өхөөрдөм бяцхан охинтой болсон билээ.

Б.Чинбат өчигдөр Төрийн ордонд хийсэн “Хаан хууртай харшийн шинэ жил” тоглолтын үеэр “Миний хайртай гэргий Сарнайгаа тайзнаа урьж байна” хэмээн зарлаж, хосууд хамтдаа “Зүрхэн хоёр алга” хэмээх сэтгэлд хоногшсон дууг дуулж, үзэгчдийг уяраав.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж