МакКартни шинэ цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

МакКартни шинэ цомог гаргана

Англиас гаралтай хөгжмийн зохиолч, дуучин  Пол Маккартни хоёрдугаар сард шинэ цомгоо гаргах гэж байна. Алдарт “Beatles” хамтлагийн дөрвөлийн нэг тэрбээр “Hear Music/Concord Records”-той хамтран гаргахаар зэхэж буй уг цомогт нь түүний алдартай хит дуунуудаас гадна “My valentine”, “Only our hearts” гэх хоёр шинэ дуу багтах ажээ. Харин цомгийн нэр болон цомогт багтсан дуунуудын жагсаалтыг одоохондоо нууцалж байна. Тэрбээр өчигдөрхөн албан ёсны сайт болон бусад хөгжмийн сайтуудаар “My valentine” нэртэй шинэ дуугаа байршуулжээ.

Полын “Битлз” хамтлагт байхдаа зохиосон “Yesterday” дууг нь дэлхий даяар 2200 шүтэн бишрэгч, уран бүтээлчид өөрсдийн хувилбар оруулж, дуулсан байдаг юм.  

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж