Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газар нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хууль сурталчлах ажлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Тус аймгийн Үенч суманд байрлах Хилийн цэргийн 0130 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн, Алтай сумын иргэдийн дунд “Прокурорын байгууллагын үйл, ажиллагаа, бодлого чиглэл”, “Эрүүгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал”-ын талаар ахлах прокурор Г.Лхагвасүрэн мэдээлэл хийж, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэний эрх-үүрэг-оролцоо”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль” сэдэвт сургалтуудыг хяналтын прокурор Б.Хосбаяр, Б.Ганбат нар явуулсан бөгөөд хилийн цэргийн захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах болон хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт”, “Хойшлуулшгүй ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт” зэрэг сэдвээр ахлах прокурор Г.Лхагвасүрэн ярилцлага зохион явуулсан байна.
А.Зул