“Sweetymotion”-ы шинэ жилийн гоёо

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

“Sweetymotion”-ы шинэ жилийн гоёо

“Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд удахгүй болох шинэ жилийн баярт зориулан гоёлоо хийлгэжээ. Тэд энэ жил гал улаан өнгийн дэрвэгэр хормойтой даашинзаар ижилсэн гоёх гэнэ. Тэд өчигдөр Төрийн ордонд болсон төгөлдөр хуурч Б.Чинбатын “Хаан хууртай харшийн шинэ жил” тоглолтод “Шинэ жилийн дуу”-гаа шинэчлэн найруулж, үзэгчдэд сонирхуулав.

“Sweetymotion” хамтлагийнхан мөн энэ үдэш төгөлдөр хуурч Б.Чинбаттай хамтран анхны “Цэнхэр дэлгэц”-ээр дуулж байсан “Анхны алхам” киноны дуу болох “Хунгийн дэгдээхий”-г дуугаар үзэгчдэд бэлэг барьсан.

М.Урин  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж