Эмгэнэл илэрхийлж мэдэгдэл гаргав

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Эмгэнэл илэрхийлж мэдэгдэл гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд найрамдах Чех Улсын анхны Ерөнхийлөгч Вацлав Хавел таалал төгссөнтэй холбогдуулан өнөөдөр эмгэнэл илэрхийлж, мэдэгдэл гаргав.

Мэдэгдэлд “Ардчиллын төлөөх гарамгай тэмцэгч, Бүгд найрамдах Чех Улсын анхны Ерөнхийлөгч Вацлав Хавел таалал төгссөнд бид гүнээ харамсаж байна.

Ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг дэлхий дахинд түгээх үйлсэд Вацлав Хавелийн оруулсан гавьяа цаашид ч үлгэр жишээ байсаар байх болно гэж Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж буй Монгол Улс үзэж байна” гэжээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж