Цахим үнэмлэхийг удахгүй олгоно

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэхийг удахгүй олгоно

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь иргэний үнэмлэхийг цахим үнэмлэхээр солих бэлтгэл ажлын хүрээнд дэлхийн 47 орны цахим үнэмлэхийн загварт судалгаа хийж, хамгийн сүүлийн үеийн хувилбарыг сонгож, иргэдийн гарт хүргэхэд бэлэн болжээ. Тодруулж хэлбэл, цахим үнэмлэхийг энэ сарын 26-наас эхэлж, иргэдийн гарт хүргэхээр төлөвлөөд буй юм байна. Иргэний цахим үнэмлэхийг нэвтрүүлснээр бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны бүхий л салбар, төвшинг хамарч, төрийн үйлчилгээний үндсэн суурь болох төдийгүй иргэний бүртгэлтэй холбоотой үнэн бодит мэдээллийн бааз, санг үүсгэх аж. Мөн мэдээллийн цогц системтэй болж, иргэний үнэмлэхтэй холбоотой гардаг хүндрэл, зөрчил багасч, нууцлал, хамгаалалт сайжирч, тухайн иргэний шилжилт хөдөлгөөн, сонгуулийн санал өгсөн эсэх, цэргийн алба хаасан болон татвар төлсөн байдал зэргийг тодорхойлох боломж бүрдэнэ.

Түүнчлэн нийгмийн халамж, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн болон төрөл бүрийн даатгал, боловсрол зэрэг төрийн үйлчилгээг цахим иргэний үнэмлэх ашиглан иргэдэд хүргэх, иргэний бүртгэл нь бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны суурь мэдээлэл учир төр, засгийн байгууллагууд мэдээллийг хамтарч ашиглах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж