Иракийн дэд ерөнхийлөгчийг баривчлах тушаал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Иракийн дэд ерөнхийлөгчийг баривчлах тушаал гаргажээ

Шиитийн урсгал давамгайлсан Иракт эрх баригчид суннитийн шашинт дэд ерөнхийлөгчийг баривчлах шийдвэр гаргаснаас болж, шашны бүлэглэлүүдийн хоорондох зөрчил хурцдаж, Засгийн газар огцорч болзошгүй байгаа гэнэ. Дэд ерөнхийлөгч Тарик аль-Хашемиг алан хядлагатай тэмцэх хуулийн дагуу баривчлах тушаал гаргасан гэж тус улсын дотоод хэргийн яамны албаны хүн мэдээлжээ. Бие хамгаалагчид нь Тарик аль-Хашемиг алан хядах байгууллагын сүлжээтэй холбоотой гэж мэдүүлсний дараа баривчлах тушаал гарсан гэнэ. Харин суннитийн улс төрийн хүчин эрх баригчдын энэ шийдвэрийг эсэргүүцсэн байна. Иракийн лалын шашинт суннитуудын төлөөлөл болсон Аль-Иракиа улс төрийн хүчин шиитийн шашинт Ерөнхий сайд Нури Маликийг эрх мэдлийг монопольчилж байна гэж буруутгаж байгаа ажээ. Иракийн дэд ерөнхийлөгч Тарик аль-Хашеми Ерөнхий сайд Нури Маликиг эрс шүүмжлэгчдийн нэг. Ажиглагчдын үзэж буйгаар Иракийн хамтарсан Засгийн газрын улс төрийн зөрчил нь томоохон сорилттой тулгараад байгаа юм байна.  Хамтарсан Засгийн газар зөвшилцөлд хүрэх гэж хэдэн сар болж байгаа ч одоо хэр нь үр дүнд хүрээгүй байгаа юм. Ирак дахь улс төрийн зөрчил АНУ тус улсаас цэргээ татсан цагаас эхэлжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж