УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 85 хувийн саналаар энэ сарын 15-нд Сонгуулийн хуулийг баталсан билээ. Хууль батлагдсантай холбогдуулан өнөөдөр 14.00 цагт Сонгуулийн хуулийн талаар нээлттэй хэлэлцүүлэг болох аж. Хэлэлцүүлэгт УИХ-ын зарим гишүүд, улс төрийн нам, иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл оролцох юм байна. Хэлэлцүүлэг Express Tower-ын наймдугаар давхарт Avuurid хурлын танхимд болно.
С.Отгон