Нефтийн толбыг шатааж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Нефтийн толбыг шатааж байна

Аврах багийнхан нефтийн Deepwater Horizon цамхаг дэлбэрсний дараа Мексикийн буланд үүссэн газрын тосны асар том толбыг шатааж эхлэв. Өмнө нь шатаах асуудал ослын үр дагаврыг арилгах хувилбаруудын нэгээр яригдаж байлаа. Тусгай хоёр хөлөг онгоц нефтийн толбо илүү их цугларсан газар нефтийг 150 метрын талбайд цуглуулан галд тэсвэртэй хаалтаар хашин түүнийгээ Луизианын эргээс 50 км-ын зайтай найман км-ын “шаталтын бүс” рүү чирэн авчраад шатааж эхэлсэн байна.
Тэднийг задгай галтай бичил сал маягийн хөвөгчдын тусламжтайгаар шатааж байна. Хамгийн анхны шатаалтыг лхагва гаригт орон нутгийн цагаар 16,45-д эхлүүлжээ. Цаг уурчдын мэдээгээр ойрын цагуудад салхины чиг өөрчлөгдвөл нефтийн толбо 30-ны өдөр эрэгт орж ирэх магадлалтай байгаа юм. Одоо 965 км-ын бүслүүртэй нефтийн толбо Луизианагийн эргээс 26 км-ын зайд байна. Түүний тархалт Миссисипи мөрний цутгалангийн хэсэгт экологийн сүйрэл авчрах аюултай болоод байна. Луизианын эргээс 80 км-ын зайтайд ажиллаж байсан нефтийн цамхагын дэлбэрэлт дөрөвдүгээр сарын 20-нд болсон ба тэнд ажиллаж байсан 126 хүнээс 11 хүн амиа алджээ. Дэлбэрэлтийн дараа цамхаг нь шатаад живсэн юм. Далай дахь эвдэрсэн цамхагийн цооногоос өдөрт 160 мянган литр нефть усанд асгарсаар байна. ВР компани эвдэрсэн цооногийг хаахаар алсын зайн удирдлагатай дөрвөн шумбадаг онгоцыг ашиглаж байгаа гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж