“Мобиком” өргөн зурвасын интернэт нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

“Мобиком” өргөн зурвасын интернэт нэвтрүүлнэ

МОБИКОМ КОРПОРАЦИ МОНГОЛ УЛСАД ШИНЭ ӨРГӨН ЗУРВАСЫН ИНТЕРНЭТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВЧИРНА

 


 
Оросын Холбооны Улсын Москва хотноо 2011 оны 12-р сарын 19-ны өдөр Мобиком корпораци Ростелеком компанитай өндөр хэмжээний уулзалт хийж, хоёр компанийн сүлжээний шууд холболт байгуулах, бизнесийн чиглэлээр хамтран ажиллах урт хугацааны гэрээнд гарын үсэг зурлаа.
 
ОХУ-ын харилцаа холбооны зах зээл дээр тэргүүлэгч Ростелеком компанитай ийнхүү хамтран ажиллах болсноор Мобиком корпораци нь Монгол Улсын мэдээлэл харилцаа холбооны зах зээлийн хөгжилд оруулж ирсэн хувь нэмрээ баяжуулан, гадаад харилцаа бизнесийн хөгжлийн шинэ үүд хаалгыг нээлээ. Мобиком корпораци нь 2009 оноос интернэтийн олон улсын гарц болон дотоодын дамжуулах сүлжээ байгуулалтад бодитой хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийсээр ирсэн бөгөөд энэ хамтын ажиллагааны үр дүнд зах зээлд нийлүүлж байгаа интернэтийн олон улсын урсгалынхаа чанарыг улам сайжруулан, найдвартай үйлчилгээ, хямд үнээр үйлчлэх боломж бүрдэх юм.
 
Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах үеэр Мобиком корпорацийн ерөнхий захирал Д.Болор “Манай корпораци нь Монголын хэрэглэгчиддээ интернэтийн хэрэглээг улам ойртуулан, тэдний өнөөгийн болон ирээдүйн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохын тулд гүрэн дамнасан сүлжээ байгуулан Европд төвтэй олон улсын интернэтийн шууд гарцад холбогдох боломжтой болж байна. Мөн сүлжээний найдвартай ажиллагаа улам бүр дээшилж, интернэтийн зах зээлд үйлчилгээний шинэ боломж, шинэ үнэ тарифын нөхцөл бүрдэж байгаагаараа энэхүү хамтын ажиллагаа онцлог юм” гэж тэмдэглэлээ.


 
ОХУ-ын Ростелеком компанийн дэд ерөнхийлөгч, ноён Павел Зайцев хэлэхдээ “Ростелеком компани нь ОХУ-ын дотоодын зах зээлд тэргүүлэгч төдийгүй олон улсын үйлчилгээний хувьд дэлхийд томоохон байр суурийг эзэлсэн корпораци бөгөөд манай сүлжээний хувьд хөрш зэргэлдээ орнуудаас харилцан холболт хийгдээгүй байсан цорын ганц орон нь Монгол Улс байсан. Бид Мобиком корпорацитай холбогдсоноор манай хоёр улсын бизнесийн харилцаанд нэгэн шинэ хуудсыг нээж байна. Тэмдэглэн хэлэхэд шинэ хамтын ажиллагаа нь хоёр компанийн бизнест төдийгүй улс орны эдийн засаг, хэрэглэгч олон нийтэд шинэ боломжууд, шинэ өсөлтийг авчирна хэмээн найдаж байна” гэж онцлов.
 
Мобиком Корпорацийн улс хоорондын сүлжээ өмнөд хөрш Хятад улстай 2009 онд шууд холбогдсон бөгөөд China Telecom, China Unicom компаниудын дамжуулах байгууламжийг ашиглан Хонгконг болон Америк, Англи улсын чиглэлд өргөн зурвасаар холбогдсон ба Ростелеком компанитай хамтран ажилласнаар Европ болон Америк руу шууд холбогдсон интернэтийн тасралтгүй, найдвартай сүлжээг байгуулах боломжтой болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж