
Гэрч нарын яриагаар усны төвшин асар ихээр нэмэгдэн хотын байрнуудын эхний давхрууд усанд автав. Мөн хөдөө орон нутгаас мэдээлэл цагтаа ирэхгүй байгаа учраас гамшигт нэрвэгдэгсдийн тоог нарийн гаргах боломжгүй байгаа гэнэ. Зургаагаас арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх борооны улирлаар Филиппиний ольтригийг 20 орчим шуурга, хар салхи дайрдаг. Тус орны Лейте аралд болсон 1991 оны хар шуурганд 6000 хүн амиа алдаж байсан юм.
Ш.Мягмар