Шинэ оны шилдэг бэлэг гар утас байх төлөвтэй

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Шинэ оны шилдэг бэлэг гар утас байх төлөвтэй

Хаа сайгүй баярын уур амьсгал орж инээд хөөр цалгисан энэ сайхан цагаар хайртай дотны хүндээ бэлэг сонгоход 50 хувь хямдарсан Андройд үйлдлийн системтэй гар утас хамгийн шилдэг сонголт байх төлөвтэй байгаа бөгөөд Юнител групп дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэдээ дараах 2 төрлийн гар утсыг тал үнээр нь авах эрхийг олгож байна.

Өнгө ялгах болон хуруу мэдрэх өндөр чадамж бүхий дэлгэцтэй, Dolby mobile stereo дууны дуугаралттай, 5MP фото зургийн камертай, 720HD-ээр бичлэг хийх болон олон хурууны командыг зэрэг дамжуулах /multi touch/ чадвартай хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас болох Google Android 2.2 үйлдлийн системтэй “IDEOS X5” ухаалаг гар утас ердөө 299 000төгрөг,

Энгийн хэрэглээг эрхэмлэдэг хэрэглэгч нарт зориулсан  “Wind” гар утас 99 000 төгрөг. Мөн дашрамд дуулгахад Юнител группын дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид өөрийн сонгон хэрэглэдэг багцаасаа хамааран 12 дугаар сард сүлжээндээ 100-400 мессеж үнэгүй бичих эрхийг  шинэ  жилийн  бэлэг болгон авахын  зэрэгцээ шинэ дугаарын бүртгэлийн хураамжаас  50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Мэдээж Android  утас авчихаад интернэт хэрэглэхгүй бол ид шидийг нь мэдэрч чадахгүй тул Дата хэрэглээний /Unlimited Data/ багцыг 12 сарын гэрээ байгуулан авсан тохиолдолд “Ideos X5” гар утсыг 179 000 төгрөг, 18 сарын гэрээ хийвэл 119 000 төгрөгөөр худалдан авах эрхийг  Юнител группээс давхар бэлэглэж байна.

50 хувиар нь Андройдоо авч, үнэгүй мессежээр бүх танилууддаа мэндчилгээ илгээж, хязгааргүй интернэтээр ханатлаа зугаацаж шинэ оноо сайхан угтаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж