Нийтийн тээвэр гэж ерөөсөө л энэ их замын түгжээг үгүй болгодог, Иргэн бүрийн төлсөн татвараас санхүүждэг, Хүн бүр машин унаж маш их зардал гаргаж байгааг нь үгүй болгож өгдөг арга зам гэж бодлоо.
Ингэхлээр, хамгийн эхлээд нийтийн тээврийн автобусны үнэ 50-100 төгрөг бол хүн бүр л сууна …,
– хэзээ ч бензин болон машин тэрэг цаг хугацаагаа үрж хувийн машинаараа явахгүй… – ингэснээр замын түгжрээ ч гэж байхгүй болно, /автобусны тасалбарын үнийг гэр бүлийн гишүүдээрээ үржүүлж, тооцоод, хувийн машинаа унах нь ашигтай гэж тооцжээ гэвэл/, гэхдээ автобус нь маш их хангалттай байх үед л дээ, автобус хүлээх минут 1-2-хон байх үед л, мөн эхэнд хэлсэн санхүүгийн шалтгаан буюу автобусны билетын үнэ 50-100 төг байх хэрэгтэй.
Өнөөдрийн замын түгжээнд автобусны тоог нэмэгдүүлж болохгүй шүү дээ, эсвэл автобусны тоог нэмэх санхүүгийн боломжгүй гэх ч юм уу олон шалтгаан хэлж болох боловч, Нийтийн тээврийн үнэ маш хямд буюу 50-100төгрөг /үүнээс ч бага байж болох/ болгох тохиолдолд хүн бүр машин унах нь эдийн засгийн ач холбогдолгүйг ойлгож, нийтийн тээврээ хэрэглэх болж, замын түгжээ багасна, үүнтэй зэрэгцүүлэн автобусны тоогоо нэмэгдүүлэх төрөл бүрийн арга хэмжээгээ авах нь маш зүйтэй мэт.