Гонконгийн халдварт өвчний эмч нар шувууны томуугийн вирус илэрсэн гэж тогтоосон учраас сургуулиудыг хаан хөл хорио тогтоожээ. Мэргэжилтнүүд үхсэн шувуунаас томуугийн вирусийг илрүүлэн тогтссон гэж The Straits Times мэдээлж байна.
Сургуулийн 48 настай ажилтан эмэгтэй өвчтэй цахлайг олж асарч байсан ч тэр шувуу нь маргааш нь үхсэн гэнэ. Тэр эмэгтэйгээс томуугийн шинж тэмдэг илэрч халуурч, суулгасан боловч шинжилгээгээр A(H5) маягийн вирусийн өсвөр илэрсэнгүй. Одоо мэргэжилтнүүд тэр эмэгтэйн 11 настай хүүгээс авсан шинжилгээний хариуг хүлээж байна. Улирлын томууны халдварын аюулын тухайн цагийн шинж тэмдэг нь шувууны томуугийн аюулын төвшинд нөлөөтэйг мэргэжилтнүүд хэлж байна.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин