МАН гадаадад байгаа монголчууд дунд ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

МАН гадаадад байгаа монголчууд дунд ажиллана

УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуульд гадаадад байгаа монголчуудаар санал өгүүлэхээр анх удаа тусгаад буй. Тэд тухайн орон дахь Монгол Улсын ЭСЯ, Консулын газраараа дамжуулан пропорциональ хэсэг буюу намын нэрийн жагсаалтаар нэр дэвшигчдэд саналаа өгөх юм.

Тэгвэл МАН энэ “ньюанс”-ыг аль эрт мэдрээд, Сонгуулийн хууль батлагдахаас өмнө гадаадад буй монголчууд дунд сурталчилгаа хийгээд эхэлжээ. МАН-ынхан бүр 2010 оноос гадаад орнуудад намынхаа итгэмжит төлөөлөгчийг ажиллуулж эхэлсэн гэж байгаа. Англи, Швед, БНСУ-д итгэмжит төлөөлөгч томилон  Хятад, ХБНГУ, АНУ-д томилох судалгаа хийсэн байна.  Албан бус тоогоор Монголын 200 гаруй мянган иргэн гадаадад амьдарч байгаа нь хоёр том аймгийн хүн амтай дүйж буй юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард МАН-ын  “Ард түмнээ сонсъё” аяныг хамгийн олон монголчууд аж төрдөг БНСУ-д  хийж, гурван  мянга гаруй иргэдтэй уулзан санал бодлыг нь сонссон нь зүгээр нэг хэрэг биш, Сонгуулийн хуульд гадаадад байгаа монголчуудаар санал өгүүлэх заалт орохыг мэдээд ажлаа эхэлсэн нь тэр байж. Тэгвэл 2012 онд АНУ, Англи, Швед, Германд “Ард түмнээ сонсъё” аяныг зохион байгуулахаар МАН-ынхан төлөвлөөд байна. Намын нэрсийн жагсаалтаар санал авахад нам чухал тул МАН ийнхүү аянаа гадаадад явуулаад эхэлжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж