Улаанбаатарт 28 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 28 хэм хүйтэн байна

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зарим нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зарим, баруун болон, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 29-34 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар 20-25 хэм, Алтайн өвөр говь, Говийн нутгийн баруун хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчимоор 9-14  хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 18-20 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт : 30 градус  хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

http://tsag-agaar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж