БНХАУ-д хар тамхины хэргээр ял эдэлж байсан хоёр эмэгтэйг өнөөдөр эх оронд нь авчирсан байна. Манай улсын хувьд БНХАУ-тай олон жил хэлэлцсэний үр дүнд өнгөрсөн зургаадугаар сарын 16-ны өдөр БНХАУ-тай “Ялтан шилжүүлэх тухай” гэрээнд гарын үсэг зурсан. ХЗДХ сайд Ц.Нямдорж БНХАУ-д хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд ялтан шилжүүлэх гэрээний дагуу эхний ээлжинд тус улсад хар тамхины хэргээр ял эдэлж байсан хоёр эмэгтэй ялтан Б.Ц, Б.Н нарыг өнөөдөр эх оронд нь шилжүүлэн авчирсан байна. БНХАУ-ын хуулиар Б.Ц-д 20 жил, Б.Н-д 15 жилийн ялыг тус тус оноосон юм.
Ш.Чимэг