Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Топ-20 индекс өслөө

Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 19-ний өдрийн үнэт цаасны 4117 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 37 ХК-ийн 362.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 369.5 мянган ширхэг хувьцаа арилжлаа.

“А” самбарын арилжаагаар 23 ХК-ийн 366.5 мянган ширхэг хувьцааг 266.6 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 14 ХК-ийн 2.9 мянган ширхэг хувьцааг 95.6 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

Өнөөдрийн арилжаагаар нийт 270 хэлцэл хийгдсэн байна.

Нийт 37 үнэт цаас арилжигдсанаас 15 үнэт цаасны ханш өсч, 16 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

ТОП-20 индекс 19028.51 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 513.48 нэгжээр буюу 2.77%-иар өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 910.4 тэрбум төгрөг болсон байна.

2011 онд 244 удаагийн үнэт цаасны арилжаагаар 120.7 сая ширхэг хувьцааг 102.3 тэрбум төгрөгөөр, 2.4 сая ширхэг Засгийн газрын бондыг 236.7 тэрбум төгрөгөөр, 436.6 мянган ширхэг компанийн бондыг 4.4 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 343.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4117 удаагийн арилжаагаар 865.0 сая ширхэг үнэт цаас арилжиж, 821.0 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж