Цахим эрүүл мэндийн аяныг дүгнэжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Цахим эрүүл мэндийн аяныг дүгнэжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудасны баяжилтыг сайжруулж, иргэд,  үйлчлүүлэгчдийг эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, мэдээллээр цаг алдалгүй хангах зорилгоор төрөлжсөн мэргэжлийн төв, тусгай мэргэжлийн төвүүдийн дунд зарласан уралдаант аянд 11 байгууллага оролцжээ.

Оролцогч байгууллагууд аяны хүрээнд тодорхой чиглэлийн дагуу өөрсдийн цахим хуудасны мэдээллийг баяжуулж, иргэдэд чиглэсэн зөвлөгөө, асуулт хариултын буланг ажиллуулан, www.eruulmendinfo.mn  цахим хуудсанд холбож ажиллуулсан байна. Аяны хүрээнд зарим эмнэлгүүд өөрсдийн цахим хуудсаа шинээр хийсэн бол зарим нь цахим хуудасныхаа мэдээллийн баяжилт, чанарт анхааран идэвхтэй оролцжээ. Уралдаант аяныг дүгнэхэд тэргүүн байрыг УКТЭ, дэд байрыг ХСҮТ, удаах байрыг ХӨСҮТ эзэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж