Дэниэл Крег Бондын түүхийг үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Дэниэл Крег Бондын түүхийг үргэлжлүүлнэ

Тагнуул Жеймс Бондын сүүлийн хэдэн ангид тоглож буй жүжигчин бол Их Британийн жүжигчин Дэниэл Крег. Киноны продюсер  Майкл Уильсон “The People” сэтгүүлд ярилцлага өгөхдөө жүжигчин Дэниэл Крегийг Жеймс Бондын адал явдлаар үргэлжлэх өөр таван кинонд тоглуулах бодолтой байгаагаа ярьжээ. “Quantum of Solace” кинонд тоглосны дараа Дэниэл Крег тагнуулын албанд хүчин зүтгэхээр олон тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна. Сүүлийн 50 жилийн хугацаанд дэлгэцнээ гарсан  Жеймс Бондын адал явдлаар дүүрэн цуврал киноны наймд нь Дэниэл Крег тоглох бол жүжигчин Шон Коннери зургаан кинонд 007 тагнуулын дүр бүтээсэн юм. Харин Их Британийн жүжигчин Пирс Броснан дөрвөн цуврал кинонд Жеймс Бондын дүрд тогложээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж