Бусдын биеийг үнэлүүлсэн Д.Сэлэнгэд 3 жилийн ял оноов

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Бусдын биеийг үнэлүүлсэн Д.Сэлэнгэд 3 жилийн ял оноов

Бусдыг биеэ үнэлэхэд уруу татсан хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Сэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 8-ны өдөр болох байсан ч улсын яллагчийн шүүх хурал давхардсан учир хойшилсон юм.  Уг хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэж  Д.Сэлэнгэд  гурван жилийн хорих ял оноожээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, унаа машинаар үйлчилсэн, орон байраар хангасан  гэх үндэслэлээр  буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн буруутай гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн  байна. Гэвч тэрбээр  бага насны хүүхэдтэй учир  шүүхээс оноосон ялыг нь хоёр жилийн дараа эдлүүлэхээр хойшлуулжээ. Шүүх хуралд даргалагч шүүгчээр Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар С.Хишигжаргал, өмгөөлөгчөөр М.Алтанцэцэг нар оролцсон байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж