
Өдгөө Каддафигийн эрх мэдэл үгүй болсон тул Ливид гарсан хямралыг намжаахаар ийм шийдвэр гаргасан байна. Тус улсын банкуудын гүйлгээг нээж, хэвийн ажиллагаанд оруулснаар гадаадын банкин дахь мөнгийг Ливийн цаашдын хөгжил, бүтээн байгуулалтад зориулах хэрэгтэйг НҮБ-аас онцолсон байна.
Өнгөрөгч бямба гарагт энэ шийдвэрийг гаргасан бөгөөд НҮБ-ын зөвлөлийн гишүүн улсууд бүгд энэ саналыг хүлээн зөвшөөрсөн аж. Ливийн Америк дахь банкинд л гэхэд 30 тэрбум, Британид 150 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүнийг тус улсын ирээдүйд зориулахаар олгоно гэдгээ НҮБ-аас мэдэгджээ.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин