“Эрдэнэдрийлинг RIGS” нэг тоглолтод 147 оноо авлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

“Эрдэнэдрийлинг RIGS” нэг тоглолтод 147 оноо авлаа

Өнгөрөгч есдүгээр сарын 24-нд эхэлсэн Спрайт хөгжлийн лиг амжилттай,  өрсөлдөөнтэй, ширүүхэн тоглолтуудаар үргэлжилж байна. Энэ жилийн Спрайт хөгжлийн лигт нийт 48 баг хоёр бүс, дөрвөн дивизон болон өрсөлдсөн бөгөөд одоогийн байдлаар багууд дивизоны аваргын  төлөө тоглох эрхийн төлөө тоглож байгаа юм. Тухайлбал, Баруун бүсийн “Суруга Монгол” дивизоны  “УБЦТС ХК” баг  “Lodestar багтай,  “МҮДС” баг “МТ групп” багтай, тус бүсийн ДХИС-ийн “CRM Шонхорууд” баг “Мон Алтиус” багтай, “ХХБ” баг “Мон тед констракшн”-ы  багтай тус тус тоглож байна. Хожсон баг нь  дивизоны аваргын төлөө тоглох эрхтэй болох учир тоглолт бүр хариуцлагатай юм.  Харин зүүн бүсийн “Танан импекс” дивизоны  “Танан импекс” баг “Magic ball” багтай, “I chuk” баг  “M Cast” багтай,  тус бүсийн  “Эрдэнэдрийлинг RIGS” дивизоны  “Panasonic” баг “Allience tech” багтай, “Эрдэнэдрийлинг RIGS” баг “Snickers” багтай  тус тус өнгөрсөн амралтын өдрүүдэд эхний тоглолтоо хийлээ. Ширүүхэн, өрсөлдөөнтэй болсон тоглолтуудын дүнг танилцуулахад нэг ч хожигдолгүй тэмцээнээ үргэлжлүүлж байгаа, дээд лигийн “Хасын Хүлгүүд” багийн тоглогч О.Ууганбаярыг эгнээндээ нэгтгэсэн “Танан импекс”  баг “Magic ball” багийг  90:82,   “I chuk” баг “M Cast” багийг   85:77 харьцаатайгаар хожиж, цувралыг 1:0 болгож байна. Өнгөрсөн амралтын өдөр болсон бас нэг онцлог тоглолт бол “Эрдэнэдрийлинг RIGS” баг нэг тоглолтод хамгийн их буюу 147 оноо авсан. Өмнө нь “Танан импекс” багын тогтоосон 128 оноог өнгөрсөн амралтын өдөр   “Эрдэнэдрийлинг RIGS” тус рекордыг дахин эвдлээ.  Тэд Snickers багийг 147:51 харьцаатайгаар илт давуу буулган авсан бол ДХИС-ийн “CRM Шонхорууд” баг  “Мон Алтиус” багийг 110:76 харьцаатайгаар хожсон. Мөн лиг эхлээд ямар ч хожигдолгүй байсан зүүн бүсийн “Эрдэнэдрийлинг RIGS” дивизоныг тэргүүлэгч Panasonic баг анхны хожигдлоо хүлээлээ. Өмнөх шатанд New Arena багийг буулган авсан Allience tech энэ удаад дивизоноо тэргүүлэгч Panasonic багийг 58:59 харьцаатайгаар буулган авч анхны хожигдлыг амсуулсан. Баруун бүсийн шилдэг багууд болох “УБЦТС ХК” болон “Lodestar” багийн тоглолт  95:91 харьцаатайгаар “УБЦТС ХК” , “Мон тед” констракшн  баг  “ХХБ” багийг 76:49 харьцаатайгаар, “Баянзүрх булзс” багаас хөгжлийн лигт орж ирсэн Т.Санчир, Б.Билгүүн тэргүүтэй “МТ групп” баг “МҮДС” багийг 69:64 харьцаатайгаар хожсоноор цувралыг 1:0 болголоо.

Хариу тоглолт ирэх лхагва гаригт СТО-нд болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж