Оюутолгойн ажилчид хийн баллоны шингэн уусан гэв

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Оюутолгойн ажилчид хийн баллоны шингэн уусан гэв

Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулах Оюутолгой  төслийн гэрээт компанийн ажилчид хордож, нэг нь амь насаа алдсан хэрэг өнгөрөгч баасан гаригт гарсан. Хордсон хоёр иргэн болоод нас барсан иргэд ямар  нэг шингэн зүйлд хордсон талаар Оюутолгой компаниас мэдээлж байсан юм. Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын албаны эх сурвалжаас тодруулахад “Шингэн зүйл уусан хүмүүс тус компанийн жолооч нар юм билээ. Тэд хийн баллонд шахдаг шингэн зүйлийг устай холиод уучихсан. Уусан даруйдаа нэг нь унтаад, тэр чигтээ нас барсан. Нөгөө хоёр  жолооч нь ажлаа хийж яваад зогсч байсан машины араас мөргөж осол гаргасан. Тэднийг мансуурлын байдалтай байгааг  гэрээт компанийнхан мэдэж, ажлын байранд архидан согтуурсан хэмээн Ханбогдод хүргэсэн. Гэтэл бие нь муудаж, улмаар  Улаанбаатар хот руу тусгай нислэгээр авч ирсэн. Тэдний уусан хийн баллонд шахдаг шингэнийг шинжилгээнд өгсөн” гэх хариулт өглөө.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж