БНСУ байлдааны бэлэн байдал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

БНСУ байлдааны бэлэн байдал зарлажээ

БНСУ-ын зэвсэгт хүчин байлдааны нэгдүгээр зэргийн бэлэн байдал зарлажээ. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирийг нас барсны дараа Умардаас халдлага ирж болзошгүй гэж болгоомжлон ийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ. Зэвсэгт хүчний нэгдсэн удирдлагын штабаас эх сурвалж аван “Рёнхап” агентлаг энэ талаар мэдээлсэн байна. Бэлэн байдал зарласантай холбогдуулан Умард Солонгостой хиллэдэг цэргийн анги салбаруудад мониторинг хийж байгаа гэнэ. Зэвсэгт хүчний нэгдсэн удирдлагын штаб Ким Чен Ирийн үхлийн талаархи мэдээллийг авсан даруйдаа шуурхай хуралдан үүсээд буй нөхцөл байдлын талаар авч хэлэлцсэн байна.

БНАСАУ-ын Төв телевиз Ким Чен Ирийг нас барсан гэсэн мэдээллийг өнөө өглөөний эфирээрээ цацсан юм. 69 настай удирдагч зүрхний шигдээсээр тэнгэрт хальжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж