Эх дэлхийн жаргалын цэцэрлэг

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Эх дэлхийн жаргалын цэцэрлэг

Энэ нь “Эх дэлхийн жаргалын цэцэрлэг” нэртэй мастер Хиэронимус Бошын гурамсан зураг бөгөөд Мадридын урланд 30-аад оны төгсгөлөөр анх дэлгэгдэж байсан гэж үздэг ажээ. Зүүн талын хэсэгт бурхан Адам Ева хоёрыг эх дэлхийд анх хөл тавьж буй  үзэгдлийг дүрслэх ба голын хэсэгт нүцгэн биеийн дүрслэл гол байр суурийг эзлэх болно. Уран зөгнөлийн, үлгэр домгийн сэдэлтэй амьтад, бодит байдал дээр байхаас илүү хэтэрсэн том жимс, хад чулууны сонирхолтой бүтцийг эндээс харж болох. Баруун талын бэлгэдлийн шинж чанартай гэмээр энэхүү үзүүлсэн байдал нь ойлгоход төвөгтэй гэдэг ажээ. Энэ нь өргөн уудам газар дэлхий дээрх зуун зуун жилийн зовлон гачигдлыг харуулахыг зорьсон гэдэг. Гурамсан зураг хэмээн нэрийддэг энэхүү бүтээлийн захын хоёр дүр зураг хоорондоо эсрэгцдэг нь хоёр туйлт хорвоог өвөрмөц илчилсэн хэмээн урлаг шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байжээ.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж