Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Энэ сарын 14-ний байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.7 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.8 хувиар тус тус өсчээ.

Тухайлбал, хонь, үхэр, ямаа, адууны махны үнэ тус тус өсчээ.

Өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад хонины болон үхрийн цул махны үнэ өссөн бол, үхрийн ястай мах болон ямааны махны үнэ тогтвортой байна.

Нэг кг хонины (ястай) махны үнэ дунджаар 4338 төгрөг, үхрийн мах (ястай)-4763 төгрөг, ямааны мах-3340 төгрөг, адууны мах-3550 төгрөг, хонины цул мах-4583 төгрөг, үхрийн цул мах-5388 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Харин гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад "Алтан тариа" ХК-ий савласан дээдийн дээд гурилын үнэ 0.2 хувь, дээд гурилын үнэ 0.8 хувь, нэгдүгээр зэр-гайн гурилын үнэ 0.7 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 1.3 хувиар буурсан байна.

"Нийгмийн толь" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж