Бойлийн цомог хамгийн гүйлгээтэй нь

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Бойлийн цомог хамгийн гүйлгээтэй нь

Дууны бичлэгийн аж үйлдвэрийн олон улсын холбоо (IFPI) энэ сарын 28-нд 2009 оны хамгийн гүйлгээтэй цомгуудын жагсаалтыг шинэчлэн зарлав.
Уг байгууллагын тооцоогоор хамгийн их наймаалагдсан цомгоор Британийн "Britain"s Got Talent" реалити-шоугийн шигшээд шалгарсан Сьюзан Бойлийн "I Dreamed A Dream" гэх анхны цомог болсон байна. Нийт 8,3 сая диск худалдаанд гарчээ. Харьцуулахад 2008 оны хамгийн гүйлгээтэй Coldplay-гийн "Viva La Vida Or Death And All His Friends" цомог 6,8 саяар тараагдаж байжээ.
Өнгөрсөн жилийн гүйлгээний аваргуудын эхний аравт, Black Eyed Peas, Майкл Жексон, Тейлор Свифт, Леди Гаги, Майкл Бубле, U2 ба Андреа Бочелли нарын цошмгууд багтлаа. Жүжигчдийн хамгийн гүйлгээтэйн эхний тавд лейбл Universal болон Sony ба  Warner-ийн гурван цомог багтав.

2009 оны хамгийн гүйлгээтэй 10 цомог:

   1. Сьюзан Бойл – I Dreamed a Dream
   2. Black Eyed Peas – The E.N.D.(The Energy Never Dies)
   3. Майкл Жексон – This Is It
   4. Тейлор Свифт – Fearless
   5. Леди Гага – The Fame
   6. Майкл Бубле – Crazy Love
   7. U2 – No Line on the Horizon
   8. Майкл Жексон – Thriller
   9. Майкл Жексон – Number Ones
  10. Андреа Бочелли – My Christmas

IFPI байгууллагын мэдээгээр 2009 онд хөгжмийн дэлхийн наймаа долоо хувиар унасан бөгөөд нийт орлого нь 17 тэрбум ам.доллар болсон байна. Уналтын гол шалтгаан нь АНУ ба Японы гэсэн дуу хөгжмийн зах зээл хямралд байсантай холбоотой. Эдгээр зах зээлд наймаа жилдээ 12,7 хувиар буурчээ. Харин дижитал бүтээгдэхүүний наймаа 9,2 хувиар ихсэн 4,3 тэрбум ам.долларт хүрсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж