Их Монгол Улсын үеэс л гурван удаа завсаргүй нуган үр төрүүлсэн ээжийг дархалж, “Дархан ээж” хэмээн өргөмжилж ирсэн билээ. Тэгвэл Увс аймгийн Улаангом хотноо өнгөрсөн долоо хоногт 108 ээжид “Дархан ээж” өргөмжлөл гардуулан үнэмлэх олголоо. Энэ ээжүүд дотроос хамгийн олон хүү төрүүлсэн нь тус аймгийн Тэс сумын харьяат иргэн Цээнээ 12 хүү төрүүлжээ. Энд ирсэн ээжүүд 27-82 насныхан байсан ба уг арга хэмжээ нь Увс аймагт анх удаа зохиогдож байгаагаараа онцлог ажээ. Мөн 108 ээжүүд маань Маршал Ю.Цэдэнбалын талбайд сүүн цацал өргөн хүндэтгэл үзүүлсэн байна. Энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Дархан ээжүүдийн холбоо” НҮТББ, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл ажилласан байна. Цаашид энэ арга хэмжээ нь гурван жил тутамд нэг удаа зохион байгуулахаар болжээ.
А.Зул